Subscribe Twitter Facebook

Friday, May 6, 2011

Оросууд хамгийн их хулгайлагддаг гадаад машинуудыг нэрлэлээ


"Росно" даатгалын компани статистик мэдээлэл дээр тулгуурлан  2009 онд ОХУ-ын газар нутаг дээр хамгийн их хулгайлагдсан гадаад машинуудын нэрсийн жагсаалтыг гаргажээ. Тус компанийн сайтад тэмдэглэснээр жагсаалтын эхэнд LEXUS GS бичигджээ. Энэ загвар нь Москва хот болон Москва орчмын хулгайч нарын хамгийн “эрэлт” ихтэй машинаар тодорсон байна. Үүний өмнөх жил нь  гаргасан жагсаалтад ч бас энэ загвар тэргүүлж байсан ажээ. Жагсаалтын эхний тавд Subaru Legancy, Mazda CX-7, Honda Civic болон Lexus IS багтсан байна.Харин бусад хот болон хөдөө хязгаар нутгийн урт гартнуудын сонирхол үүнээс арай өөр гэнэ. Тэдний хувьд мөн л LEXUS GS хамгийн их шуналыг нь хөдөлгөдөг машинаар тодорсон боловч бусад загварын хувьд эхний тавд Infiniti FX, Subaru Forester, BMW X5, Lexus RX машинууд орсон байна. Оросын хамгийн их авто машины хулгай нүүрлэсэн газраар Санкт-Петербург толгой цохиж байна.

0 comments:

Post a Comment