Subscribe Twitter Facebook

Friday, May 6, 2011

Mercedes-ийн C63 AMG загвар

Хар өнгө хэзээд мөнхийн залуугаараа байдаг. Харин автомашин үйлдвэрлэгч Mercedes Benz компани энэ өнгөний гайхамшгийг эртнээс мэдэрч, өөрийн үнэнч худалдан авагч, үйлчлүүлэгчиддээ зориулсан гялтганасан хар өнгийн ганган загваруудаар үргэлж бэлэг барьдаг. Тэд энэ удаа мөн л ээлжит бэлгээ задалж, 2013 онд худалдаанд гаргах C63 AMG Coupe загварын гил хар автомашиныг танилцууллаа. Үргэлж сүр хүч, эрчимтэй байдлыг илтгэгч хар өнгийн C63 AMG Coupe загвар нь ардаа гэрэл сарниулагч, AMG загварын дөрвөн яндан, илүү спорт загварын интерьертэй болжээ. Түүнчлэн уг загвар нь 6,2 литрийн V8 хөдөлгүүртэй юм байна. C63 AMG Coupe таван өөр өнгийн сонголттойгоор худалдаанд гарах ба 218,624 ам.доллар буюу урьдчилан тогтоосноос харьцангуй хямд үнээр худалдаалагдах ажээ.

0 comments:

Post a Comment