Subscribe Twitter Facebook

Friday, May 6, 2011

Benz-ийн шинэ загварууд Энэтхэгт нээлтээ хийлээ

Mercedes Benz компани Энэтхэгийн зах зээлд хоёр төрлийн загвараа худалдаанд гаргалаа. Тэдгээр нь SL 350, GL 500 загварууд юм. SL 350 загварын суудлын автомашин нь 3,5 литрийн V6 хөдөлгүүртэй бөгөөд 222,000 ам.долларын үнэтэй худалдаалагдаж байгаа ажээ. Харин GL 500 загварын дунд оврын жийп нь 5,4 литрийн V6 хөдөлгүүртэй ба 182,000 ам.долларын ханштай байна. Автомашины нээлтийн арга хэмжээн дээр компанийн зүгээс дээрх хоёр загварыг авто ертөнцөд хамгийн эрэлттэй байгаа хүлгүүд болохыг нь цохон тэмдэглэж, Энэтхэгийн автомашины хорхойтнууд, шүүмжлэгчид, худалдан авагчид, медиагийнхны аль алины таашаалд нийцнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ. Энэтхэгийн зах зээлд Mercedes Benz-ийн гол өрсөлдөгчид нь BMW, Audi нар юм.

0 comments:

Post a Comment