Subscribe Twitter Facebook

Friday, May 6, 2011

Chrysler шинэ пикапаа танилцуулав

Chrysler концерн шинэ Ram Long Hauler пикапын албан ёсны мэдээлэл болон фото зургийг нийтэллээ. Шинэ машин 7,3 м урт, 2 м илүү өндөр, 4,2 тн жинтэй, 634 литр шатахууны бактай болон 6,7 литрийн зургаан цилиндртэй Cummins турбодизель  мотортой юм. Машины кабин хөргөгч, DVD тоглуулагч болон Wi-Fi бүсийн үйлчилгээтэй аж. Chrysler концерн Ram Long Hauler пикапаа АНУ-д болох зарим арга хэмжээний үеэр үзүүлэхээр төлөвлөж байна. Хамгийн эхэнд тавдугаар сарын 5-нд Кентукки мужийн Луисвилл хотод болох үйл ажиллагаанд шинэ пикапаа толилуулах юм. Арга хэмжээний үеэр цугласан олноос авсан саналыг дараагийн дэвшилтэт пикапыг үйлдвэрлэхэд тусгах юм гэж концерны төлөөлөгч мэдээллээ.

0 comments:

Post a Comment