Subscribe Twitter Facebook

Friday, May 6, 2011

HTC автомашинд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

HTC компани Google Android болон Windows Phone 7 платформд суурилсан смартфон үйлдвэрлэж, технологийн зах зээлд аль хэдийн түлхүүр тоглогчдын нэг болоод байгаа. Түүнчлэн Flyer нэртэй Android планшетийг үйлдвэрлэж, планшетийн зах зээл дэх байр сууриа ч бэхжүүлж эхэлсэн билээ. Харин Тайваньд төвтэй HTC компани саяхнаас эхэлж автомашины энтертайнментийн чиглэлийг ихэд сонирхож байна. Энэ ажлынхаа хүрээнд Хойд Америк дахь салбартаа автомотив бизнес хөгжлийн захирлын албан тушаалд ажилтан шалгаруулж авахаар хайж байгаа гэнэ. Гэхдээ автомашинд зориулсан бүтээгдэхүүн нь хэзээнээс эхэлж үйлдвэрлэгдэх, чухам ямар төрлийн бүтээгдэхүүн байх эсэх нь ажиглагчдын хувьд оньсого хэвээр байна.

0 comments:

Post a Comment