Subscribe Twitter Facebook

Friday, May 6, 2011

Нэгэн зууны онцлогийг шингээсэн авто үзэсгэлэн

Загварын домог болсон Ральф Лорен өөрийн хамгийн онцгой, сонгомол загварын төмөр хүлгүүдийн цуглуулгыг Парис хотод энэ долоо хоногт зохиогдох үзэсгэлэнгийн үеэр олонд танилцуулах гэж байна. Ральф Лоренд маш олон төрлийн авто хүлэг байдаг ч, олны нүдний өмнө маш цөөн удаа дэлгэж байжээ. Харин энэ удаа авто үзэсгэлэнгийн үеэр 1930-аад оны үеэс, одоог хүртэлх өнгө төрхийг илтгэсэн 17 загварын автомашиныг танилцуулах болно. Тэдгээр загваруудын дотор 1929 оны Bentley Blower, 1930 оны Mercedes-Benz SSK, 1954 оны Ferrari 375 Plus, 1957 оны Ferrari 250 Testa Rossa гэх мэт хуучны сор болсон загварууд байх юм. Түүнчлэн Ральф Лорений автомашины цуглуулгаар Discovery суваг баримтат кино хийсэн бөгөөд Франц, Бельги, Швейцарь зэрэг улсуудад ирэх долдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд нээлтээ хийх ажээ

0 comments:

Post a Comment