Subscribe Twitter Facebook

Friday, May 6, 2011

Porsche дизель хөдөлгүүрт Panamera-г үйлдвэрлэлээ

Аливаа юмс үзэгдэл бүр зэрэг дэвтэй байдгийн жишгээр шатахуун хүртэл ангилалтай байдаг. Тансаг загварын хүлгүүд одоогийн байдлаар ихэвчлэн бензин хөдөлгүүртэй байдаг. Харин Porsche компани энэхүү тогтсон, баригдмал үзлийг халж, дизель хөдөлгүүртэй тансаг загварын автомашинуудыг ар араас нь үйлдвэрлэн гаргаж эхэллээ. Тус компани дизель Cayenne загварыг худалдаанд гаргасны дараа дизель хөдөлгүүртэй Panamera автомашиныг танилцууллаа. Panamera нь 3,0 литрийн, 247 морины хүчтэй турбо дизель хөдөлгүүртэй ажээ. Түүнчлэн энэхүү авто хүлэг нь 6,8 секундэд 100 км хүртэл хурдлах чадвартай бөгөөд дизель банкийг дүүргэсэн тохиолдолд 1192 км замыг туулах боломжтой. Уг машиныг Германд 119,000 ам.доллараар худалдаалж эхлэхээр тогтсон ч, чухам хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байна.

0 comments:

Post a Comment